Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл өчигдөржин Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболд гэгч нөхөр удаа дараалан 11-304258 дугаартай албан өрөөний утаснаас залган дарамталж өнжив. Тэрбээр “niigmiintoli.mn сайт болон хамаарал бүхий пэйж хуудаст Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ маш ихээр гомдсон тул Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан. Тэндээс танайхыг зөрчилтэй, хүн гомдоосон нь үнэн гэвэл танай сайт болон холбогдох пэйж хуудсыг чинь “black-list”-д оруулах болно” хэмээн эхлээд ярив. Гэтэл удалгүй … Continue reading Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?